“ДУРСГАЛТ БАРИЛГЫН СЭРГЭЭН ЗАСВАРЛАЛТЫН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ БА ИРЭЭДҮЙ” хэлэлцүүлэг амжилттай болж өндөрлөлөө.
2022-09-21
Соёлын Яамны харьяа Чойжин ламын сүм музей 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Чингис хаан музейн хурлын танхимд “Дурсгалт барилгын сэргээн засварлалтын өнөөгийн байдал ба ирээдүй” сэдэвт хэлэлцүүлгийг амжилттай зохион байгууллаа.
Тус хэлэлцүүлэгт Соёлын яам, Барилга, Хот байгуулалтын яамны холбогдох төлөөлөл, дурсгалт барилгатай музей болон сүм хийдийн төлөөлөл, Соёлын өвийн үндэсний төв, Монгол Улсын зөвлөх архитектор, Бүгд Найрамдах Солонгос Улсын Соёлын өвийн судалгааны үндэсний хүрээлэнгийн төлөөлөл, Японы Соёлын өвийн хамтын ажиллагааны консорциумын гишүүн, Соёлын өвийн сэргээн засварлагч, консерватор, ШУТИС-ийн Барилга, Архитектурын сургуулийн төлөөлөл болон тус чиглэлийн эрдэмтэн судлаач, багш, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөллүүд оролцож, дараах агуулгын хүрээнд хэлэлцүүлэг өрнүүллээ.
Үүнд:
– Дурсгалт барилгын хадгалалт хамгаалалтын өнөөгийн байдал
– Дурсгалт барилгын сэргээн засварлалтын олон улсын зарчим, туршлага
– Сэргээн засварлалтын судалгааны арга зүй
– Сэргээн засварлагч, архитектор мэргэжлийн хэрэгцээ шаардлага, үнэ цэнэ
– Архитектурын дурсгалыг эрсдэл, гамшгаас хамгаалах буюу дижитал сэргээн засварлалт
– Орон нутгийн дурсгалт барилгын сэргээн засварлалтад тулгамдаж буй асуудал
Энэхүү хэлэлцүүлгийн илтгэлүүдийг эмхэтгэж, эрдэмтэн судлаачдын гаргасан зөвлөмжийн хамт хэвлэж, олон нийтийн хүртээл болгох юм. Энэ нь төр засгаас түүхэн дурсгалт барилгын сэргээн засварлалтын талаар баримталж ирсэн бодлого, түүний хэрэгжилтийг судлан шинжлэх, харьцуулах, үнэлэлт дүгнэлт өгөх, түүхэн уламжлал болон өнөөгийн байдлыг олон нийтэд танилцуулах ач холбогдолтой болно.
# Сэдвүүд
Uncategorized